Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх, төсөл хэрэгжсэнээр хөрс, усны бохирдол буурна
Нийслэл Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр тогтмол өсөж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” нь өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая киловатт.цаг буюу 35 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой. Энэ нь ойролцоогоор 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 35 МВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нь 2300 орчим өрхийг цахилгаанаар хангах төлөвлөгөөтэй юм. Тус төслийн Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн хийж гүйцэтгэн, 2025 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны Шинжлэх Ухаан, Технологийн зөвлөлөөр дэмжин хүлээн авчээ.
Үйлдвэрийн түншлэлийн төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлийн урьдчилсан шалгаруулалтын сонгон шалгаруулалтыг дахин зарласан. Төслийн хүрээнд нийт 158 нэгж талбар чөлөөлөхөөс 123-ыг чөлөөлсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.