Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх төсөл энэ онд хэрэгжинэ

Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх төсөл энэ онд хэрэгжинэ
Боловсролын яамны сайд Д.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчидтэй уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцжээ. Боловсролын салбарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гурван төсөл хэрэгжиж байна. “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд долоон сургууль, 14 цэцэрлэг ашиглалтад оруулжээ. 
 
Эхний нэмэлт санхүүжилтийн хүрээнд гурван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж, тавилга, тоног төхөөрөмжийг хангаж байна. Үндсэн төслийн үр дүнд сургуулийг 3400 суудал, цэцэрлэгийг 2325 ороор нэмэгдүүлсэн. Эхний төсөл бүрэн дуусмагц хүчин чадал 960 суудал, 940 ороор нэмэгдэнэ.
 
Хоёр дахь санхүүжилтийн төсөл 2025 онд Улсын Их Хурлаар батлагдаж сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөлийн ажлын бэлтгэл ажлыг хангаж байна.
Мөн цахим даалгаврын сангийн системийг сайжруулах, цахим сурах бичиг хөгжүүлэх, Боловсролын удирдлага мэдээллийн системийг хөгжүүлэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.
 
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар шинжлэх ухаан, технологийн лаборатори болон виртуал анги байгуулах төсөл, Нийслэл болон орон нутаг дахь дотуур байртай сургууль, гэр хорооллын бүс дэх сургуулиудад жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх төсөл энэ онд хэрэгжих юм байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.