Т.Даваадалай: Худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандана

Т.Даваадалай: Худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандана

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн цахим хуудасдаа Туулын хурдны замтай холбоотой худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандах тухай мэдэгдлээ. Тэрээр “Иргэн Ганцогийн Уянга нь өөрийн /Hariad Uyanga/ сошиал сувгаар дамжуулан "Туулын хурдны зам" болон нийслэлийн бусад томоохон төслүүдийн талаар иргэдийг төөрөгдүүлсэн, илт худал мэдээллийг удаа дараа зорилготойгоор тарааж байна. Г.Уянга нь "Даваадалай" болон холбогдох төслүүдийг хувийн ашиг сонирхлоор хэрэгжүүлж, мөнгө идэж байна гэх утга бүхий гүтгэлгийг олон нийтэд түгээж байгаа нь хувь хүний болон байгууллагын нэр хүндэд бүдүүлэг халдсан үйлдэл юм. Иргэн Г.Уянга нь төслүүдэд шалгарсан компаниудын мэдээллийг мушгин гуйвуулж байгаа бөгөөд бодит байдал дээр дараах компаниуд хууль ёсны дагуу шалгарч, ажил гүйцэтгэж байна” гэлээ.

Мөн тэрээр Улаанбаатар хотод хэрэгжиж буй зарим төслийн мэдээлжээ.

Метроны төсөл: Зөвлөх үйлчилгээ болон ТЭЗҮ-г БНСУ-ын "DOHWA ENGINEERING CO., LTD" шалгарч гүйцэтгэж байна. (Эх сурвалж: tender.gov.mn)

Нэгдүгээр тойрог зам төсөл: ТЭЗҮ-г Хятад улсын "CSCEC AECOM CONSULTANTS CO., LTD" шалгарч гүйцэтгэсэн. (Эх сурвалж: opendataLab.mn)

Нэгдүгээр тойрог зам төслийн гүйцэтгэгч: Олон улсын нээлттэй тендерт "China first highway engineering company limited", "Shandong Luqiao Group Co., Ltd", "China Railway 16th Bureau Group Co., Ltd" (Эх сурвалж: tender.gov.mn) зэрэг компаниуд материалаа ирүүлсэн байна.

Эдгээр компаниуд болон тэдгээрийн хэрэгжүүлж буй төслүүд нь нээлттэй сонгон шалгаруулалт, олон улсын аудитын хяналт дор явагдаж байгаа бөгөөд хувь хүний хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье гэжээ.

Түүнчлэн хуулийн хариуцлага бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, баримтгүй мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээх нь Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж буй үйлдэл юм. Иймд энэхүү асуудлаар Дүүргийн цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж, нэр төрөө сэргээлгэх, худал мэдээлэл түгээсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэдгээ мэдэгдлээ. 

da6cd09d35bb44268d8ebf71af67b0f2

83dfe28899f14b39b5f6994080b1ed78

60e8670d21b44afe859454d241c08ba7

0379b1931f0043dc96123aa066ebae33

85b028a46970480a8c2700171a269c73

73b512029e69456e9a42f995cf5d206f

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.