Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
Өнөөдрийн байдлаар нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 29.6 хувь буюу 4.2 сая хээлтэгч мал төллөөд байна.
Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авснаас 4.1 сая толгой нь бойжиж, бойжилт 98.9 хувьтай байна. Мал төллөлтийг бүсчлэн үзвэл баруун бүс 32.6 хувь, зүүн бүс 20.8 хувь, төвийн бүс 29.4 хувь, хангайн бүс 31.9 хувьтай үргэлжилж байна. Мөн улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 186.9 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнийг төрлөөр нь авч үзвэл тэмээ 142, адуу 15.1 мянга, үхэр 19.1 мянга, хонь 71.2 мянга, ямаа 81.1 мянган толгой байгаа бөгөөд оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.