Соёлын өвийг завшсан гэм буруутай хэмээн Х.Болдбаатарыг дөрвөн сая төгрөгөөр торгожээ

Соёлын өвийг завшсан гэм буруутай хэмээн Х.Болдбаатарыг дөрвөн сая төгрөгөөр торгожээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийнх нь төрсөн дүү Х.Болдбаатарт холбогдох, соёлын өвийн эсрэг гэмт хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ. “Их тэнгэр” цогцолборт байсан бүтээлүүдээс алга болсны нэгийг Х.Болдбаатарын эзэмшлийн галерейгаас олсон гэх мэдээлэл хэдэн жилийн өмнө цацагдаж, олны анхааралд өртөж байв. Түүнийг нь хууль хяналтын байгууллагынхан шалгаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Х.Болдбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 25.3-1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн.

Х.Болдбаатарын үүсгэн байгуулсан “Нью фолдер арт” ХХК-ийн галерейд 2019 онд хууль сахиулах байгууллагынхан үзлэг нэгжлэг хийж, соёлын өвд хамаарах хэд хэдэн зүйлийг хураан авсан аж. Энэ талаар Х.Болдбаатар шүүхэд “Төр миний хувийн складыг үзнэ гэхэд нь үзүүлсэн, бүх зүйлсээ гаргаж харуулсан. Захиалгатай ч юм уу, мэдэхгүй, миний уран зургийн цуглуулгыг л үзэх гэж орж ирээд соёлын өвийг олсон. Миний хувьд тухайн соёлын өвийг зарах, завших үйлдэл нэг ч удаа хийгээгүй. Хадгалж байсан. Уран зургийн хажууд тухайн чулуунуудыг тавихаар сайхан харагддаг” хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, Х.Болдбаатарын “Бугуйлч” гэх бүтээл түүний галерейгаас олдсон цаг үед цагдаагийнхан нэгжлэг хийхдээ чулуужсан мод, хадны зургууд, эртний агсарга бүсний чимэглэл зэргийг хадгалж байсныг тогтоосон юм. Хүрлийн үед хамаарах хадны зургууд, Дундад зууны үеийн агсарга бүсний алтадмал хүрэл товруун 25 чимэглэл зэргийг хураан авчээ. Мэргэжлийн шинжээчид эд өлгийн зүйлсийг шинжлээд хадны сүг зургуудыг байгалийн хаднаас хурц үзүүртэй зүйл ашиглан ховхолж авсан гэдгийг тогтоосон аж. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх эл хэргийг хэлэлцээд Х.Болдбаатарыг соёлын биет өвд хамаарах хадны зургийн хэсгүүд, агсарга бүсний 25 чимэглэл, үнсэн самбар, 70 см урттай чулуужсан мод зэргийг санаатайгаар соёлын өвийн нэгдсэн санд бүртгүүлэлгүй, археологийн олдворыг төрийн өмчлөлд шилжүүлэлгүйгээр шунахай сэдэлтээр хууль бусаар эзэмшиж, өөрийн хөрөнгийн адил ашиглах боломжийг өөртөө бий болгож Эрүүгийн хуулийн 25.3-1 дэх хэсэгт заасан Соёлын биет өвийг завшсан гэм буруутай гэж дүгнэсэн юм. Улмаар дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. Харин дээрх олдворуудыг Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Давааням 1 сар өмнө
Соёлын үнэт өв хулгайлж байхад торгож бдаг,эба хулгайчын шүүхч нар,хулгайч луйварчдын талд үйлчлээд байгаа шүүхчдийг солих хариуцлага тооцох болоогүй юу
Цагдаа 1 сар өмнө
Хэ хэ зүгээр л торгуульгүй бол дээр байсан юм
БОЛД 1 сар өмнө
СХД ДҮҮРЭГ ШҮҮГЧ ГЭР БҮЛЫН ШҮҮГЧ УЛААН ЭГЧ САЛГАХ ЗОРИЛГОТОИ СУУДАГ АВГАИ БНЛЭЭ ШҮҮГЧ МӨНГӨ ӨГВӨЛ
... 1 сар өмнө
хэ хэ, өглөөний кофений мөнгөөр нь торгосон байна ш д. Хайран кофе, хайран cake. :D :D :D
Баяа 1 сар өмнө
Тэгж. Байж бид өв соёлоохамгаалах Гүй хэн хамгаалахбэдээ тэгж Хариуцлага тооцох хэрэгтэй!!! Бас шоронд. Оруулж чангалах Хэрэгтэй байсан юм!!.
Эрка. Тээврийн Цагдаад ажил их байна! 1 сар өмнө
Төрд гарсан бүх нам нэртэй бүлэг хулгайчууд! Бүгд араараа гинжин хэлхээ сүлжээтэй, бүгд нэг нэгнээсээ хамааралтай Бузар Луйварчид! Тэднийг 7н үеээр нь гуйлгачин болтол нь шоронгийн тав болгох ёстой!!!
Баяа 1 сар өмнө
Тэгж. Байж бид өв соёлоохамгаалах Гүй хэн хамгаалахбэдээ тэгж Хариуцлага тооцох хэрэгтэй!!! Бас шоронд. Оруулж чангалах Хэрэгтэй байсан юм!!.
Баяа 1 сар өмнө
Тэгж. Байж бид өв соёлоохамгаалах Гүй хэн хамгаалахбэдээ тэгж Хариуцлага тооцох хэрэгтэй!!! Бас шоронд. Оруулж чангалах Хэрэгтэй байсан юм!!.
Зочин 1 сар өмнө
Хулгайч, луйварчдын толгойг мөн илэх юм даа, хуулийн заалтуудаа чангалах хэрэгтэй юм
Давааням 1 сар өмнө
Жэнкогийн гэрийг нэгжээч! Монголын бүх мөнгийг хулгайлсан хулгайч Жэнко!
Зочин 1 сар өмнө
Чи амиа хорлооч
Эрка 1 сар өмнө
Юун хариугүй шийтгэл оноодог юм. Их тэнгэрт бгаад алга болсон уран зурагнууд бас л эдний гараар орсон биз.
Erdenebayar Luvsan 1 сар өмнө
Ямар ханаж цададгүй бэрдүүд вэ? Тэр сувдаг хүзүүгүй тагжийсан, хулгайч, дээрэмчинг барьж авчраад ял асуух! Төр засаг байна уу?
Зочин 1 сар өмнө
Энэ хулгайч шоронд ороогүй дээ баярлаад залбираад байгаа юм биш үү