Жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Ц.Мөнхтуяаг олон нийтийн өгсөн хандивыг зориулалтын бусаар ашигласан гэв

Ардчилсан намаас жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Ц.Мөнхтуяа олон нийтийн сүлжээнд ёс зүйгүй үг хэллэг ашиглан пост оруулсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Түүнчлэн 2022 оны 12-р сард өнчирч үлдсэн дөрвөн хүүхдэд туслах хандивын хүрээнд 80 орчим сая төгрөг цугларсан бөгөөд тус мөнгийг Ц.Мөнхтуяа зориулалтын бусаар зарцуулсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийг хэрэгслээр цацагдаад байгаа юм. Тодруулбал, Багш Б.Идэржавхлан гэх иргэн цахим хуудаснаа “ олон нийтийн хандиваар авсан байрыг өөр хүний нэр дээр шилжүүлж гэмт хэрэг үйлдсэн нь нэгэнт тодорхой болсон. Ийм хүн та нарыг төлөөлж төрд сууж байна” гэж хэлж бичлэг оруулаад байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа өөрийн цахим хуудастаа Цахим сүлжээнд түүнийг УИХ-ын гишүүний ёс зүйн дээр иргэдийг төлөөлөх эрхгүй, бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой гэх сэтгэгдлүүд хөвөрч байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.