ОУХМ Ц.Хулан: Т.Энхцэцэг багштай мэндлэхэд цохисон. Ёсолсон чинь дахиад цохиход нь би шатны уруу унасан
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болсон. Уг тэмцээний үеэр Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг хувийн шалтгааны улмаас найзыгаа дэмжихээр очсон ОУХМ Ц.Хуланг шатнаас түлхэж, толгой руу нь хүчтэй хэд хэд цохиж буй нь хяналтын камерын бичлэгт үлджээ.
Хохирогч Ц.Хулан нь шүүгч Т.Энхцэцэгийн "Guru dojo" клубийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад гурван сарын өмнө ажлаасаа гарчээ. Одоо тэрбээр тархиндаа цус харвалттай, ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ар гэрийн зүгээс гомдолтой байгаа бөгөөд цагдаагийн байгууллагат хандсан байгаа аж.
Бид түүнтэй холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.
Жүдо бөхийн ОУХМ Ц.Хулан:
-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий үеэр найзыгаа дэмжихээр очсон. Т.Энхцэцэг багшийн нөхөртэй нь ёслох гэж яваад багштай таарсан. Би мэнд мэдэхэд цохисон. Цохиулсныхаа дараа ёсолсон чинь дахиад цохих шиг болсон. Нэг мэдсэн би шатны уруу унасан байсан. Ингээд дахиад араас ирж зодсон үйл явдал болсон.
Зодуулсан өдрөө эмнэлэгт үзүүлсэн.Тархины томографын зураг авахуулаад хоёр цагийн дараа эмнэлгийн байгууллагаас залгаж, “Тархинд цус харвалт өгсөн байна. Яаралтай ирж хэвтээрэй” гэсэн. Одоо ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Уг үйл явдлын маргааш буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр мэдээлэл гарсан. Ингээд шөнийн 02 цагийн үед “Уучлалт хүсэж байна” гээд утсаар холбогдох гэж оролдсон. Би дуудлагыг нь аваагүй. Бичлэг цацагдсаны дараа сандраад уучлал гуйж байгаа үйлдэл л гэж бодсон.
Т.Энхцэцэг шүүгч надтай уулзахаар эмнэлэг дээр ирсэн байсан. Би хараад л айсан. Би тэр хүнтэй уулзлаа гээд өөдөөс нь уурлаж чадахгүй. Надаас тийм зан чанар гарахгүй учраас дахиад зүгээр байж байгаад зодуулчих вий дээ гэсэн үүднээс айдас төрөөд уулзахыг хүсээгүй. Сэтгэл зүйн хувьд тогтвортой бус байгаа. Өмнө нь манай салбарт ийм зүйл гарч байгаагүй учраас яах ёстойгоо мэдэхгүй байна.
Шүүгч Т.Энхцэцэгийн "Guru dojo" клубийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад гурван сарын өмнө ажлаасаа гарсан. Хүүхэд хатгаа аваад эмнэлэгт хэвтэж байгаад л тэмцээн дээр нэг очсон.
Т.Энхцэцэг шүүгч "Шаардлага биелүүлээгүй" гэх шалтгаанаар Ц.Хулангийн биед халдсан гэж мэдүүлсэн байна лээ.
Үүнийг би бодохдоо “Зааланд битгий ирж орилоод бай” гэх шаардлага гэж ойлгосон. “Би хаана хэнийг дэмжиж орилохоо өөрөө мэдье” гэх хариултыг өгсөн. Би ямар нэгэн гэм хийгээгүй. Сөрөг хандлага гаргаагүй учир яагаад тийм үйлдэл гаргасныг нь ойлгохгүй байгаа гэв.
Тэгэхээр та яагаад зодуулах болсон гол шалтгаанаа ойлгохгүй байгаа гэсэн үг үү?
-"Guru dojo" клубийн тамирчинтай манай найз барилдаж байсан. Би найзыгаа дэмжихээр очсон. Хувийн шалтгаан гэвэл тэрнээс л болсон байх гэж хардаж байгаа гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.