СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дотоодын цэргийн штабын дарга асан Р.Чингис: Хуулийн байгууллагад хандаж шалгуулан шийдвэрлүүлэх болно

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа" гэж мэдэгдсэн. Тус мэдэгдэлтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тушаал гаргаж, бригадын генерал Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Тэгвэл Дотоодын цэргийн штабын дарга асан Р.Чингис дараах мэдэгдлийг хийжээ. 

Дотоодын цэргийн штабын дарга асан Р.Чингис: 

-Монгол Улсын иргэн Рэнцэндоржийн Чингис миний бие 2021 оноос Дотоодын цэргийн штабын даргаар томилогдон ажиллаж ирлээ. 2025 оны 1-р сарын 07-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр, “Дотоодын цэргийн командлагч Р.Чингис өөрийн дүүгийн хамт жагсаал цуглааныг санхүүжүүлж байна” гэсэн ор үндэслэлгүй мэдэгдлийг олон нийтэд хандаж хийсэн. Энэ худал мэдээллийг үндэслэн тухайн өдөр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.

Би цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Ерөнхий сайдын хэлсэнчлэн . Энэ асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагын зүгээс надаас тодруулга, тайлбар авсан зүйл ч огт байхгүй. 

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн эрх, эрх чөлөө, амар тайван байдлыг хамгаалах албанд үе дамжин нэр төртэйгөөр зүтгэж байгаа төрийн тусгай алба хаагчийн хувьд ийм бодлогогүй, хариуцлагагүй, увайгүй үйлдлийг хийх нь байтугай ийм сэдэл ч миний санаанд төрөхгүй гэдгийг би бат итгэлтэй хэлнэ. 

Өнгөрсөн хугацаанд албан үүргээ гүйцэтгэх явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр над руу чиглэсэн худал мэдээлэл, доромжлол, зохион байгуулалттай гүтгэлэг дайралтууд олонтоо ирж байсан ч төрийн хүний ёсоор хүлээцтэй хандаж элдэв хариу тайлбар хийж байсангүй.

Харин намайг ингэж төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр, амны зоргоор гүтгэж байгаа нь гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Маш зөв

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Зөв зөв шалгуулж үнэн худлыг олох хэрэгтэй ерөнхий сайд ямар ч үндэслэлгүйгээр ажилаас халах ямар учир байгааг мэдэх нь чухал

Данх
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Оюун-Эрдэнэ даравгараасаа унаж үхэхнэ дэ. Бүхэл бүтэн улсын ЕС байж ийм шалчиганасан байх гэж.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Сайд хүн мэдээлэлгүй юул гэж худлаа ярив гэж

Уншигч
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хуулийн байгууллага үнэн шалгах уу бүх зүйлд итгэл алдарсан шүүдээ ард түмэн чинь

Буриад
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Дайчин зөв хурандаа Рэнцэндоржоос ийм ёс зүйгүй хүү төрсөнд харамсдаг даа

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

найдваргүй нөхөр

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хүнийг үндэсдэлгүй худал гүтгэж түүнийг нь далимдуулан ажилаас чөлөөлж хэлмэгдүүлж байгаа нь өөрөө гэмт хэрэг тул шалгуулж нэрээ цэвэрлэх нь зөвөө

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Зөв шалгуул, дургүй хүрсэн болгоноо хэлмэгдүүлэх санаатай, санаа муутай, дотуур тамиртай, бас муу зальтай, долигонуур eсөн шид нь бүрдсэн амьтан уу үгүй юу энэ ОюунЭрдэнэ чинь

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

ЗӨВ,ЗӨВ

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хажууд нь шудрага царайлсан Алангэрэл юу вэ.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Байгалийн баялагийн тодорхой хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр өгөх хууль батлагдсан Бас Олигархи баячуудын хууль бус хөрөнгийг хураах хууль гарсан Эдгээр хуулийг батлуулж чадсан нь том амжилт шүү Оюун эрдэнийн үеед бүх луйвар хулгай илэрсэн шүү 1990оноос хойш ингэж гажуудсан ы бүх буруу Оюун Эрдэнэ биш биз дэ Угаасаа тогтолцоо нь гаж юм чинь Хувьчлалыг ардчилсан нам хийж бүх үйлдвэрийг устгасан Газрын наймааг хэн цэцэглүүлсэн Юм Оюутолгойн луйврын гэрээг хэн хийлээ Тавантолгойн нүүрсний хулгай Эрдэнэтийн 49хувь Ачит эх Цагаан суварга хэн хэнийх билээ Энэ баячууд л хөрөнгө хураана гэхээр айж бна Ядуу ард түмэн үүнийг мэдэхгүй бна эдний гар хөл бүү болоочЭнэ жагсаалын цаана Ми Энхболд Элбэгдорж Баярцогт Украйн ялна гэдэг Оросын эсрэг хүмүүс болон баян Олигархууд байгаа

Иргэн
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Албан тушаал ,эрх мэдэлтэй дарга нарыг 4 жилээр өөрчилж ,сольж байх нь шударга ёсонд нийцнэ. Албан тушаалаа ашиглаж хулгай, авилгал авдаг ,шуналын туламнуудаас болж улс орон уруудаж байгаан үнэн.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

1 БӨРЭЭ МӨНГӨНИЙГ ЗАРНА ГЭВЭЛ 780,000.00 доллар ЭНЭ ЭМНЭЛГИЙН И-мэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.