БНСУ-д оршин сууж буй монголчуудыг жагсаал, цуглааны ойр орчмоор зорчих үедээ сэрэмжтэй байхыг зөвлөв

БНСУ-д олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан болж байгаа тул БНСУ-д оршин сууж буй монгол иргэд ойр орчмоор зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг БНСУ дахь Элчин сайдын яамнаас зөвлөв. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль улсын хэмжээнд онцгой байдал зарласантай холбогдуулан тус улсын Үндэсний Ассамблей шөнийн 01:00 цагт хуралдсан. Дээрх шийдвэрийг хүлээн авах эсэх санал хураалтад 190 гишүүн оролцож, 100% саналаар Ерөнхийлөгчийн онцгой байдал зарласныг цуцлахыг шаардсан тогтоол гаргасан юм.

Улмаар Ерөнхийлөгч Юн Сог Ёль Үндэсний Ассамблейн шаардлагыг хүлээн авч онцгой байдлыг өглөөний 05:00 цагт цуцлах шийдвэрийг гаргажээ. 

Одоогоор БНСУ-д олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан болж байгаа тул БНСУ-д оршин сууж буй монгол иргэд ойр орчмоор зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг БНСУ дахь Элчин сайдын яамнаас зөвлөжээ. Мөн шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдохыг сануулсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.