СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-11-28

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид Ц.Баатарсайхан, Т.Дүүрэн, Б.Лакшми, Б.Лхагважав нарын долоон хүн өрсөлдөж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 долоо хоногийн өмнө

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал “Уран Ган-UG Palace Event Hall”-д болж байна  Энэ хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй юм.

Энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлж, есөн бизнес эрхлэгч МҮХАҮТ-д материалаа хүргүүлсэн байна.

Тэднээс “Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Бямбасайхан, “Монгол брэнд холбоо” ТББ-ын тэргүүн Ш.Отгон-Өлзий нар нэрээ татсан байна. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид дараах долоон нэр дэвшигч өрсөлдөж байна. Өнөөдөр МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгч тодорно.  

1. Ш.Төмөрсүх “Дабльхилл” ХХК-ийн Ерөнхий захирал

2. Т.Дүүрэн   “ОУХЛТөв” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн

3. Ц.Баатарсайхан “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал

4. Б.Лхагважав  “Урбанек” ХХК-ийн Ерөнхий захирал

5. Б.Лакшми “Офис констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч

6. Ц.Майдар “АСҮТ-Боломж” ХХК-ийн Ерөнхий захирал

7. Л.Төр-Од  “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bataa
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Baatarsaihan bolioo ymar ih shunal be

Нэргүй
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ Дүүрэн гэдэг нөхрийг сайн шалган, шоронд хатаах хэрэгтэй. Мөнгө идсэн том хэрэг хийсэн үндэслэлтэйгээр баривчлагдсан байна. Их зантай залуу бөгөөд талийгч аав 3.Түмэнжаргал нь Н.Энхбаярын бөгсийг долоогч, гэр бүлийн хувьд тогтворгүй, гадаадад (Франц-д) амьдарч байхдаа үргэлж архи уун, эхнэрээ дандаа дарамтлан зоддог байсныг олон хүн мэднэ. Энэ Дүүрэн эцэгтэйгээ адилхан ёс зүйгүй нөхөр байж таараа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.