Улсын аварга О.Хангай УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг “өмөөрөв”
Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан.
Тус барилдааныг үзэж сонирхсон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн эмоци өндөртэй, сэтгэл хангалуун байгаа дүрс телевизийн бичлэгт буужээ. Цахим орчинд түүний энэхүү бичлэг цацагдаж, магтаал, шүүмжлэлийг ч хүртэв. Иймд, Монгол Улсын аварга О.Хангай цахим хуудсаараа дамжуулан УИХ-ын дэд даргыг “өмөөрөөд” амжив.
Улсын аварга О.Хангай “Та хэд маань үндэсний өв соёлоо үзэж, огшиж, баярлаж, бахдаж байгаа хүнийг яах гээд байгаа юм бэ” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.