Ч.Анар: “Huawei” компанитай хамтарч хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан нь үндэсний аюулгүй байдалд халдсан санаачилга

УИХ-ын гишүүн Ч.Анар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Үндэсний Аюулгүй байдал болон гадаад бодлогын үзэл баримтлалд халдсан, байж болохгүй санал санаачилга гаргасан гэж шүүмжлэв. 

"Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шанхай хотод “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцож буй. Энэ үеэр "Гурван шилжилтийг “Huawei” компанитай хамтарч хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа" гэж мэдэгдсэн юм.

Энэ талаар " Иргэний болон дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдал бол тусгаар тогтнолын баталгаа" гэж УИХ-ын гишүүн Ч.Анар өөрийн цахим хуудастаа бичжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.