СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-06

🔴LIVE: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хоёр дахь өдрөө суултаа үргэлжлүүлж байна

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 долоо хоногийн өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хоёр дахь өдрөө суултаа үргэлжлүүлж байна. Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдаан маргааш болох юм.

Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа:

-Өглөө үүрээр жоохон даарсан. Миний ханийн бие жоохон хүнд байна. Даралт нь ихсээд байгаа. Охиноо өлсгөлөн зарласан гэдэгт санаа нь зовж сэтгэл санаа нь үймрээд л байна.
Охин минь өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. Бие нь яаж байгаа бол гэж ихээхэн санаа зовж байна.

Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр:

-Бид долоо хоногийн хоёр дахь өдөр болгон дүүтэйгээ уулзаж байгаа.

Дүү минь давж заалдах шатны шүүхээсээ гараад ирнэ ээ гэдэгтээ итгэж байгаа. Шүүх шударга шүүнэ гэдэг итгэл нь байсаар л байгаа гэж дамжуулсан.

Маргааш болох шүүх хуралд бүх өмгөөлөгч нь оролцоно. Шүүх хурал нь хуулийн хүрээнд нээлттэй ил тод, хүний эрхийг хамгаалж, хангасан шүүх хурал болоосой гэж хүсэж байна.

Н.Өнөрцэцэгийн дүү:

-Хэлмэгсдийн хөшөөний гадна хонолоо. Шүүх хурал болох хүртэл сууна гэж бодож байна. Ээж минь өглөөгүүр жоохон даарсан байх. Хамт гадаа хоносон. Эгч минь өлсгөлөн зарлаад 48 цаг болж байна. Иргэд хоол цай аваад л ирэх юм. Мундаг сэтгүүлчийн гэр бүл гээд ихээр дэмжиж байна.

Шүүхийн мэдээ гэх цахим хуудас дээр шүүх хурлыг бүхэл нь хаалттай явуулна гэж мэдэгдэл гаргасаныг харсан. Төрийн нууцтай хэсгийг нь хаалттай явуулаад үлдсэн дөрвөн хэргийг нь нээлттэй явуулж болохгүй юм байхдаа гэж бодоод л сууж байна. Хамгийн их ялыг хүний нэр хүндэд халдсан гээд байгаа.. Манай эгч хоёр хоногийн дараа энэ талаар мэдээлсэн. Тэгэхэд манай эгчийг энэ хэрэгт холбогдуулан хоёр жилийн ял өгсөнд үнэхээр гайхаж байна.

Түүнчлэн 57 сая төгрөгийн татварын өртэй, мөнгө угаасан гэдэг дээр ял авсан. 2023 оны арванхоёрдугаар сард гэр бүлийнхний бүгдийнх нь дансыг нь шалгаж үзсэн. Төрсөн дүү над руу шилжүүлсэн мөнгийг нь хүртэл эрүүгийн цагдаагаас шалгасан. Тэр бүү хэл байрны гадаах дэлгүүрийн хүнсний худалдан авалтыг хүртэл шалгасан байна лээ. Тэр бүгдийг тайлбарлаж чадаагүй гээд татвар дээр ял өгчихөөд байгаа юм.

Суултаа маргааш шүүх хурлын гадна үргэлжлүүлнэ гэж бодож байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.