Шахмал түлшний 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Тавантолгой түлш компанийн Чанар, борлуулалтын газраас уламжлан болгон зохион байгуулдаг “Чанар бидний зорилт-2024” сарын аяны хүрээнд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд шахмал түлшний чанар, стандартын талаар танилцуулга, зөвлөмж өгөх, компанийн бүх шатны ажилчдад чанарын тухай ойлголт өгч, мэдлэг мэдээллийг дээшлүүлэн, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд Тавантолгой түлш компанийн Чанарын Хяналтын хэлтсээс гэрээт борлуулалтын 380 цэгийн борлуулагч нартай уулзаж шахмал түлшний стандарт, зөв галлагаа болон хадгалалтын горимыг сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.

Мөн хэрэглэгчидтэй уулзан, санал хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллалаа.

465719484 873688571576770 2728664557374943783 n

465799748 873688638243430 5032391149219805458 n

465777212 873688578243436 5795131519384491205 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.