?LIVE: Соёлын сайд Ч.Номин: Хүүхдүүдэд 18.3 тэрбумаар үзүүлэх үзвэрийн үйлчилгээний хөтөлбөр хүмүүжилд нь маш сайн нөлөө үзүүлнэ

Улсын хэмжээнд 16-18 насны 186 мянган хүүхэд жилд 100 мянган төгрөгийн эрхийн бичиг олгоно. Энэ өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжилд нь маш сайн нөлөө үзүүлнэ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин мэдэгдэж байна. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин: 

-Манай яамны төсөв 598 тэрбум төгрөг байгаа. Үүнд соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжил бүгд багтсан. Залуус гэдэгт 14-35 насныхан багтдаг. Ингээд 598 тэрбум төгрөгөө нийт төсвийн зардлаа тооцвол 1.7 хувь байгаа. Үүнээс яг соёлын салбарын салгаж авч үзвэл 0.02 хувь байгаа. Соёлын салбар нь илүү хүн рүү чиглэсэн ажлыг хийж хэрэгжүүлэхэд оршдог.

Өөрсдөөсөө өсвөр болон залууст чиглэсэн ямар ажил бодлого хийж хэрэгжүүлсэн вэ гэдгээ нэг бодоод үзээрэй. Соёлын эрхийн бичиг олох асуудлыг дөрвөн жилийн хугацаанд судалж үзсэн. Ингэхээр өсвөр насныхны рүү чиглэсэн бодлого маш ихээр орхигдсон гэдэг судалгааны дүн гарсан. Зургаан хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой, гэмт хэрэгт холбогдох тохиолдол ихэссэн гэдэг дүн мэдээлэл байна. Ингээд бид хүний хөгжилдөө анхаарч, бодлогоор хүүхэд залуучуудад зориулсан олон төрлийн соёл, спортыг арга хэмжээг хийж хэрэгжүүлэх ёстой юм байна гэж үзсэн. Энэ хөтөлбөрийг 60 гаруй улс бүрэн хэмжээнд 100 гаруй орон хэсэгчлэн хэрэгжүүлж байна

гэж байгаа. Ингэхдээ жил 100 мянган төгрөгийн цахим эрхийн бичгийг олгоно. Хүүхэд энэ мөнгөөр ном худалдаж авч болно. Дуртай спорт, урлагаар хичээллэх боломжтой болох юм гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.