СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-31

Шатахуун тээвэрлэж явсан машин цахилгааны тулгуур багана мөргөжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд “Volvo FH440” том оврын ачааны автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, 0.2 тн шатахуун асгарчээ. 

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал багийн автозамын зорчих хэсэгт ачааны автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөсний улмаас шатахуун асгарч гал гарах эрсдэл үүсээд байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба аравдугаар сарын 30-ны өдрийн 12:52 цагт хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн “Volvo FH440” том оврын ачааны автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, 0.2 тн шатахуун асгарсан байсныг 15 минут ажиллан саармагжуулж, Гал түймрийн улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.