СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-17

🔴LIVE: З.Энхболд: Х.Нямбаатар намайг бордюр хагласан, гадаадын туршуул гэдгийг батлах ёстой

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын дарга асан З. Энхболд хотын дарга Х.Нямбаатарыг нэр төрд нь халдаж, гүтгэсэн үндэслэлээр гомдол гаргажээ. 

УИХ-ын дарга асан З. Энхболд:

-Хотын дарга Х.Нямбаатар намайг удаа дараа гүтгэлээ. Замын бордюр хагалсан гэж гүтгэсэн. Х.Нямбаатарын бордюр гэж ярих үед миний бие Өвөрхангай аймгийн Уянга суманд мод, зүлэг тариад явж байсан.

Хоёрдугаарт, гадаадын туршуул гэж гүтгэсэн. Өөрийнх нь хэлсэн хоёр үгээр эрүүгийн хуулийн 13.14 дугаар зүйлийн дагуу шалгаж өгөөч хэмээн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэст хандаж байна. 

Гадаадын аль улсын туршуул гэж байгааг би ойлгоогүй. Эрдэнэс Тавантолгойг хулгайлах гээд байсан Монгол, Хятадын хамтарсан бүлэглэл байгаа. MCS, Ц.Элбэгдорж гэсэн нөхөд 3бид зөндөө олох орлогоо алдлаа3 гэж гомдол ярьдаг. Х.Нямбаатар түүний нэг болчихоод гомдоод байх шиг байна. . Тэрний төлөө гадаадын туршуул гэж хэлж байгаа бол цагдаа дээр ирж тайлбараа өг. Би гадаадын туршуул биш. Монголын ард түмэнд Эрдэнэс Тавантолгойг үлдээснээс өөр хийсэн хэрэг байхгүй. 

Би есдүгээр сарын 11-ний өглөө Өвөрхангай аймгийн Уянга сумаас лайв хийж энд явж байна, юу яриад байгаа юм, уучлалт гуй гэсэн. Одоо хүртэл Х.Нямбаатар уучлалт гуйсангүй. Зургаан хоног өнгөрөхөд уучлалт гуйгаагүй учраас цагдаад гомдол гаргаж байна. 

. Чадахгүй бол ялаа авна. Ж.Наранцацралт агсан, Э.Бат-Үүл хоёрыг эс тооцвол хэдэн зуун засаг дарга МАН-аас сонгогдож байсан. Гэтэл одоо энэ хотоо хар л даа. Бөөн асуудал. Найман жил засах ёстой байсан замыг сонгуулиас нэг хоёр сарын өмнө зам засаж байгаа юм шиг дүр үзүүлж байна. 

. Монгол Улсын Үндсэн хуульд Х.Нямбаатар том дарга байна уу, З.Энхболд энгийн иргэн байна уу ялаагүй ижил эрх үүрэгтэй байдаг. Хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Алхаар цохиход бутарч байгаа замын хашлага чинь угаасаа хуурамч шүү дээ. Хүмүүс олон нийтийн сүлжээнд тавьсан байна лээ. Байгалийн боржин чулуу 120 мянган төгрөгийн үнэтэй байж болно. Х.Нямбаатарын нийлүүлсэн нь 120 мянган төгрөг хүрэхээргүй байсан. Үүнийг шалгах ёстой, гэхдээ шалгах нь миний ажил биш. 

Би татвар төлөгч, Улаанбаатар иргэний хувьд нүхгүй замаар явмаар байна. Тэр бордюр нь ямар байх нь надад хамаагүй. Бордюртэй байсан байгаагүй ялгаагүй, зам нь бүтэн байх ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Daraa
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Muu nym baataf novsh nogoon malgatiin ur udam

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.