?LIVE: МАН-ын зарим нэр дэвшигчдийн бүртгэлийг түдгэлзүүлэхийг хүсэв

Нийслэлийн Ардчилсан нам болон Орхон аймгийн АН-аас СЕХ-нд хандаж, МАН-ын зарим нэр дэвшигчдийн бүртгэлийг түдгэлзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв.

Орхон аймгийн Ардчилсан намын дарга Ц.Батхуяг: 

-Орон нутгийн сонгууль эхэлмэгц МАН хуулиа зөрчсөн. Есдүгээр сарын 2-нд нэр дэвшигчдээ тодруулах ёстой байтал 3-нд нэр дэвшигчдээ тодруулж хууль зөрчсөн. Хуульд бүртгэлийнхээ хугацаанд нэр дэвшигчдээ тодруулаагүй бол бүртгэхээс татгалзана гээд Сонгуулийн тухай хуулийн 32-ийн 1.1-т тодорхой заасан байгаа. Тиймээс манай нам Орхон аймгийн Сонгуулийн тойргийн хороонд гомдол гаргасан. Монгол Улсад хууль завхруулдаг үйлдэл хэрээс хэтэрч байна. Тиймээс олон нийтийн сонорт хүргэж байна. МАН-аас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх албан тоотыг СЕХ-нд хүргүүлнэ гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.