Киев: Эрэн сурвалжлагдаж буй В.Путины онгоц даваа гарагийн орой Улаанбаатар хотод буулаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг Олон улсын эрүүгийн шүүх "ОХУ-ын зэвсэгт хүчинд эзлэгдсэн Украины нутгийн асрамжийн газар болон бусад төрийн байгууллагад харьяалагдаж байсан олон мянган хүүхдийг ОХУ руу хууль бусаар албадан гаргасан" гэх үндэслэлээр буруутган, баривчлах тогтоол гаргаад буй.

Түүнийг ОУЦХГ-аас эрэн сурвалжилж байгаа юм.

Манай улс Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ын гишүүн улс бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал болж буйтай холбоотойгоор Киевээс мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд, шүүхээс баривчлах тогтоол нь гарч эрэн сурвалжилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины онгоц даваа гарагийн орой Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод бууж буйг тус орны хэвлэл мэдээллийг хэрэгслээр үзүүллээ. 

Монголын эрх баригчдаас Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) тушаалыг биелүүлэхийг уриалж байна. Мөн тус шүүх өнгөрсөн долоо хоногт гишүүд нь өөрийнх нь шаардсан хүмүүсийг баривчлах үүрэгтэй гэдгийг сануулсан болохыг дахин мэдэгдэв.

Гэсэн хэдий ч шүүхийн уриалгыг Монгол Улс дагаж мөрдөхгүй, хэрэгжүүлэх эрх мэдэл бага байгаа тул уг асуудалд Кремль санаа зовохгүй байна гэж мөн мэдэгджээ. Улмаар, Москва В.Путинг буруутгаад буй үндэслэлийг няцааж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нүүлгэн шилжүүлсэн тул Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг ач холбогдолгүй гэж үзэж байгаа гэжээ. 

Эх сурвалж: Themoscowtimes.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.