Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2024” эхэллээ

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2024” Хүй долоо худагт эхэллээ.

Энэ амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх уг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан зохион байгуулж буйгаараа онцлогтой.

453884541 122145135770257880 1545160708574758301 n

Наадмыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

“Даншиг наадам - Хүрээ цам” бол шашны баяр ёслол, зан заншил гэхээсээ илүүтэйгээр өнөө цагт үндэстний ондоошил, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, эртний түүх, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, оюун санааны ондоошлоо бахархан тэмдэглэх хэлбэрээрээ улам ач холбогдолтой болсоор байна. Энэ жилийн Даншиг наадам нь нийт монгол туургатны өвөрмөц онцлог, соёлыг сурталчлан таниулахад анхаарч байгаагаараа онцлогтой. Үндэсний өв соёл, хосгүй уламжлалаа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж буй нийт нийслэлчүүд, энэхүү наадамд морилон ирсэн хүндэт зочид та бүхэн сайхан наадаарай” гэсэн юм.

453750196 122145135968257880 4494064726352408526 n

453853149 122145136034257880 1799338599728358311 n

453854681 122145136142257880 684491707660328076 n

453908989 122145136178257880 4551262469740400256 n

453870955 122145135716257880 8039950441560227990 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.