“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтнууд БНХАУ-д технологийн дадлагажуулах сургалтад хамрагдлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “ХУА ЕЭ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтнууд 2024.07.17-30-ны өдрүүдэд БНХАУ-д технологийн дадлагажуулах сургалтад хамрагдлаа. 

БНХАУ-ын Бээжин, Шанхай, Сүжоу хотын XCMG брэндийн экскаватор, автосамосваль, автогрейдерийн систем, эд ангийн ажиллах зарчим, засвар үйлчилгээ, тохируулга, Haian үйлдвэрийн LUAN брэндийн дугуйн ашиглалт, технологийн дадлагажуулах сургалтад Үйлдвэр, техникийн газрын Засвар, механикийн хэлтсийн 19 ажилтан амжилттай хамрагдаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.
Тус сургалтад хамрагдсанаар компанийн өөрийн өмчлөлийн XCMG брэндийн хүнд даацын техникийг урт хугацаанд найдвартай, үр ашигтай ажиллуулах чадварыг эзэмших бөгөөд цаашид засварын баг бүрэлдэхүүнийг чадваржуулах сургалтууд үе шаттайгаар явагдах юм.

453598333 873822434770034 4715029276176338693 n

453624035 873822341436710 5089723269204290806 n453626683 873822384770039 2266780323920880151 n1

453489849 873822408103370 6307149595415451375 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.