Өмгөөлөгч Б.Баатарсайхан: Н.Өнөрцэцэгийг ялласан шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, давж заалдана

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оноолоо. Үүнтэй холбоотойгоор түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан байр сууриа илэрхийллээ. 

Өмгөөлөгч Б.Баатарсайхан:

-Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа. Гэхдээ бид давж заалдана. Шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор бичгээр гарна. Өмгөөлөгчид зөвлөлдөөд давж заалдана.

Өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хууль дүрмийг өөрчлөх ёстой. Тийм зүйл болсонгүй гэв.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.