Уяач нь унаж түрүүлсэн хээр азаргыг түрүүлсэнд тооцжээ
Дорнод аймаг байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд Матад сумын уяач Г.Заанхүү хээр азаргаа унаж,түрүүлсэн юм.
Уяач нь морио унан түрүүлсэн тул түрүү морьд тооцох эсэхийг Дорнод аймгийн Хурдан морины комисс хэлэлцэн шийдвэрлэхээр болоод байсан юм.
Тэгвэл Хурдан морины комисс Г.Заанхүүгийн хээр азаргыг түрүүлсэнд тооцож, түрүү морины бай шагналыг гардуулан өгчээ.
Дорнод аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд 40 азарга уралджээ.
- Түрүү магнайд Матад сумын уяач Г.Заанхүүгийн хээр
- Аман хүзүүнд Чулуунхороот сумын Алдарт уяач П.Гантөмөрийн хүрэн
- Айргийн гуравт Баян-Уул сумын Аймгийн алдарт Б.Эрдэнэбулганы бор
- Айргийн дөрөвт Матад сумын уяач Э.Доржоогийн хул
- Айргийн тавд Хэрлэн сумын уяач М.Насанжаргалын бор тус тус хурдалжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.