УИХ-ын дарга Г.Занданшатар: Баярлалаа та бүхэндээ...

УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас өрсөлдсөн УИХ-ын дарга Г.Занданшатар ялагдал хүлээсэн билээ.

Тэрбээр өнөөдөр /2024.06.29/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэд, сонгогчдодоо үг дайжээ. Тэрбээр,

"Баярлалаа та бүхэндээ...

Олон жилийн маань хүсэл, мөрөөдөл биелэж хоёр Улсын Их Хурал дамнаж хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дүнд Монгол Улсын Парламент олон намын төлөөлөлтэй болж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэнд сайхан байна аа.

“Цэгцрэх хөдөлгөөн” нэгэнт эрчээ авчээ, энэ эрчийг сааруулахгүй авч явна гэдэгт нөхдөдөө итгэж байна.

Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн иргэд сонгогчдодоо баярлалаа.

Дэмжсэн тусалсан бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Илүү ихийг хийгээрэй гэж миний нөхдөд болон надад сургамж, ухаарал хайрласан бүх хүмүүст талархал илэрхийлье.

Нэгдүгээр тойргийнхоо ялагчдад баяр хүргэж, бүс нутаг, улс Монголынхоо төлөө зүтгэх үйлсэд тань амжилт хүсье" гэжээ.

449361984 1020175709459179 5948334743366468246 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.