Б.Баянмөнх: Манай М.Бадарч гүндүүгүй сайхан эр

Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны түрүү бөх М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд улсын цол, чимэг нөхөн олгох арга хэмжээ Төрийн ордонд өнөөдөр боллоо.

Энэ үеэр Улсын начин Б.Баянмөнхийн сэтгэгдлийг сонслоо. 

Улсын начин Б.Баянмөнх:

-Арслан М.Бадарчтай би урьд нь сумын заан байхад нь анх барилдаад, дараа нь аймагт нэг унаад, сүүлд улсын цолтой байхад нь оноолтоор нэг таарч байсан. Бид хоёрын даваа, унаа дөрөв нэгийн харьцаатай байсан.

"Бөхийн өргөөнд дийлэхгүй юм байна. Улсын наадмаар нэг авч барилдъя" гэж байсан. Тэр үгэндээ намайг тавын даваанд авчих шиг болсон.

Надад бодож санасан зүйл байхгүй ээ. Зааланд олон унасан, түүнийхээ даагаа нэхье гэж намайг амлаж авсан байх гэж боддог гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.