Шатахуун тээвэрлэгч цистерн дэлбэрч хоёр хүн түлэгджээ
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Тахилтын аманд үйл ажиллагаа явуулдаг “Өсөх тээвэр” ХХК-ийн хашаанд цистерн дэлбэрч хоёр хүн түлэгджээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургуулийн дэргэд байдаг тус компанийн хашаанд “SCANIA P400” загварын хүнд даацын шатахуун тээвэрлэгч ачааны автомашины ёмкостийг гагнуурчин Т гагнаж байтал дэлбэрсэн гэнэ. Үүний улмаас гагнуурчин Т, жолооч Б нар түлэгдсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Жич: Мэдээнд өөр үйл явдлын зураг ашиглав
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.