СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2024-06-07

Хүчтэй салхины улмаас Төв аймгийн Жаргалантад зургаан айлын гэр нуржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

Төв аймгийн Жаргалант сум, Баянбулаг багийн "Баянгол" гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т энэ сарын 06-ны өдрийн 17:00 цагийн орчим борооны өмнөх түр зуурын хүчтэй салхинд зургаан өрхийн гэр, нэг малын саравч нурж, нэг худгийн дээвэр хууларсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:13 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. 

Жаргалант сумын Баянбулаг баг дахь худгийн дээвэр, иргэн Б-ийн дөрвөн ханатай нэг гэр, иргэн Б, А, А нарын 5 ханатай гурван гэр, иргэн Ц, Х нарын зургаан ханатай хоёр гэр, иргэн М-ийн 8х20 метрийн хэмжээтэй малын саравч тус тус нурсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.