СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-05-26

Ховд аймгийн баг "Алтан цом"-ын эзэн боллоо

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны аваргын төлөөх барилдаанд таван тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Ховд - Архангай аймгийн багууд “АЛТАН ЦОМ-2024”-ийн төлөө өрсөлдлөө.


Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /4/, улсын заан Б.Пүрэвсайхан /4/, улсын заан Б.Бат-Өлзий /2/, улсын харцага Г.Ганхуяг /3/, аймгийн арслан М.Баяржавхлан /2/ нийт 15 даваа авсан бол Архангай аймгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /5/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /2/, улсын харцага С.Сүхбат /1/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /1/ цэргийн заан Ө.Батсуурь /1/ нийт 10 даваа авсан юм.
,
Мөн 35 барилдсанаас 33 буюу хамгийн олон даваа авсан улсын аварга О.Хангайд “ШИЛДЭГ БӨХ”-ийн шагнал гардуулсан бол ШИЛДЭГ БАГШ-аар Ховд аймгийн багийн дасгалжуулагч улсын харцага Г.Алтангэрэл тодров.
Ийнхүү Ховд аймгийн баг анхны Алтан цомоо гардсан бол Архангай аймаг алт, мөнгөн медалийн эзэн болж, бас нэгэн түүх бүтээлээ.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны "Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан"-ы тэтгэгч байгууллагууд, идэвх зүтгэлтэй оролцсон бөхийн дэвжээ галууд, үнэн хүчээ сорин барилдсан нийт бөхчүүд, маргаан будлиангүй, шударга сайхан зохион байгуулсан жаяг дэгийн багийнхан, монгол бөхөө шимтэн үзэж, уухайлан дэмждэг үзэгч олондоо халуун талархал илэрхийлье.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.