СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-25

О.Чулуунбилэг: Намын дүрэмдээ итгэсэн хүмүүс хохирсон

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

Ардчилсан намын нэр дэвшүүлэх ажиллагаа гишүүдийнх нь хүчтэй эсэргүүцэлтэй тулсан бөгөөд одоо ч байдал сайнгүй байна. УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Р.Даваадорж "АН-ын жагсаалтыг Боловсролын сангийн хулгайч тэргүүлэх нь шившиг үү. Л.Гантөмөртэй АН-аас юу хүлээх вэ" гэсэн бол, тус намын тэргүүн дэд дарга С.Баярцогт тойргоо сольж магадгүй байгаа талаар "ам алджээ". 

Ардчилсан намд өрнөж байгаа үйл явдлын талаар улс төр судлаач, АН-ын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг дараах байдлаар байр сууриа илэрхийлсэн байна.

Улс төр судлаач, АН-ын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг:  

-Намын дүрэм, дотоод ардчилал байхгүй болж, гурван эвслийн дарга нар нэг шөнө суугаад л зурчихсан. Дүрэмдээ итгэсэн хүмүүс хохирсон. Ардчилсан нам институт биш клубуудын холбоондоо гацчихсан байна. 
Жагсаалтын нэр дэвшигчдийн шалгуурыг намын удирдлагууд, улс төрийн зөвлөл огт гаргаагүй учраас хэнийг хэдэд, яагаад бичсэн, хассан нь бөөн маргаан дагуулсан. Амь амиа л, фракцаа л бодсоноос ялах хүсэлгүй, стратегигүй, пиаргүй байна.
Сонгуулийн дараа юм юм болох байх. Хэрвээ Ардчилсан нам сонгуульд бага санал авбал нэг том ах намтай, ардчилалтай харагдуулах зорилготой, 35 суудлын квоттой сөрөг хүчний намын үүргийг хүлээн авах болно гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.