Нийслэлийн МАН-ын хорооны II хуралдаан болж, Д.Сумъяабазарыг даргаас чөлөөлж, хотын дарга Х.Нямбаатарыг МАН-ын хорооны даргаар сонгосон. Өнөөдөр МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 18:30 цагаас эхлэх товтой байгаа бөгөөд Бага хурлын гишүүд цугларч эхлээд байна.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар:
-Би СХД-ээс хоёр удаа УИХ-д сонгогдсон. Би нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр батлагдсан Засаг даргын мөрийн хөтөлбөрийг гүйцээж хэрэгжүүлнэ. Цаашид орон нутгийн сонгуульд нэр дэвших эсэхээ шийднэ. Хотын дарга асан Д.Сумъяабазар бид хамтарч улс төрд нэр дэвшиж явсан. Би хамтран зүтгэж байсан хүнээ нэр дэвшээсэй гэсэн бодолтой байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.