Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ

"Ах маань алга болчихлоо" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 25-нд иржээ. Мэдээллийн дагуу цагдаагаас өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байдаг. 

Тэрээр 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний шөнө гэрээсээ гарснаас хойш ар гэр, ах дүү нартайгаа ямар нэг байдлаар холбоо бариагүй тул арга буюу дуудлага мэдээлэл өгчээ.

Харамсалтай нь, өнөөдөр буюу сураггүй алга болсноос тав хоногийн дараа түүний цогцсыг машинаас нь олжээ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээнд "Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон" гэв.

Гадны нөлөөтэй эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.