СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНКУ-ААС Монгол улсад суугаа элчин сайд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад бараалхлаа

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 долоо хоногийн өмнө

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Хорхе Феррер Родригес болон албаны төлөөлөл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгт бараалхлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Куба улсын Ерөнхийлөгч Мигуэл Диаз Канел манай улсад энэ оны хоёр дугаар хагаст хийх Төрийн айлчлалыг угтан дараах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов. Үүнд:

Бүгд Найрамдах Куба улсад үйлдвэрлэсэн шууд бус үйлчилгээтэй органик хулганын хорыг Монгол Улсад импортлох, улмаар үлийн цагаан оготнын нүүдлийг зогсоож, бэлчээрийн талхагдал, доройтлоос хамгаалах чиглэлээр, мөн түүнчлэн хүнсний хүйтэн хэлхээнээс үл хамааран түүхий сүүг химийн найрлага ашиглахгүйгээр хадгалалтын хугацааг 36 цаг хүртэл нэмэгдүүлэх, чанарыг хадгалах зориулалт бүхий био бэлдмэлийг манай улсад нэвтрүүлж, цэвэр сүүний ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
59.153.114.187

Ded saidad baraalhaad bhdaa ch yaah ve

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.