СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Согтуу иргэн машинд мөргүүлж, амиа алджээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр "Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашинд мөргүүлсэн гэх хүн хүргэгдэн ирээд амь насаа алдсан" тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж, зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл болон жолоочийг олж тогтоон, холбогдох шалгалтыг явуулж байна.

Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ явганаар замын зорчих хэсгээр явахгүй байх, жолооч нар үзэгдэх орчин хязгаарлагдмал хэсэгт хурдыг зөв тооцох зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоно уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.