Автобусны жолооч Э.Бат-Орших: Иргэдийн өгсөн 500 төгрөгөөр бид хоол, живх, нүүрс түлээгээ авдаг
Автобусны жолоочид цалин хөлс, нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагаа өнөөдөр НИТХ-д хүргүүлээд байгаа. Тэгвэл нийтийн тээврийн хэрэгсэлээр зорчих иргэд бэлэн мөнгөөр үйлчлүүлж, тус мөнгийг автобусны жолоочид ихээр авдаг гэдэг дээр дараах тайлбарыг өгөв.
Автобусны жолооч Э.Бат-Орших:
Иргэд өөрсдийн үүргээ биелүүлээд картаа цэнэглээд явах ёстой. Жолооч картаа цэнэглээгүй учраас мөнгөө төл гэдэг зүйлийг хэлдэггүй. Бид иргэдэд 500 төгрөгөө төлөөд үйлчлүүлэхийг шаарддаг.
Жолооч нар иргэдээс 500 төгрөг авлаа гээд овойж оцойтлоо баяжаагүй. Иргэдийн өгсөн 500 төгрөгөөр бид хүүхдэдээ хоол, живх авна. Мөн нүүрс түлээнд зарцуулдаг.
Хэрэв их мөнгө олдог байсан бол би өнөөдөр энд цалингаа нэмүүлэх гээд зогсохгүй шүү дээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.