"ТТТЗ" ХХК ажлын байран дээрээ архидан согтуурсан нэр бүхий албан тушаалтнуудаа үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
“Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч буй хяналтын камерын бичлэг ил болж, цахим орчинд тавигджээ.
Уг бичлэг дээр Захиргаа удирдлагын газрын дарга М.Г, Захиргаа хэлтсийн дарга Ц.Ц, Санхүү төлөвлөлтийн газрын дарга Ж.Б, Нягтлан бодогч Ж.Н, Сургалтын мэргэжилтэн гэх албан тушаалтнууд ажлын бус цагаар албан өрөөнөөс орж гарч буй нь бичигджээ.
Улмаар “Тавантолгой Төмөр зам” ХХК-иас уг албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон талаараа мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.