СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: 18 дугаар сургуулийн зарим сурагч юунаас болж хордсон талаарх шинжээчийн дүгнэлт эцэслэн гараагүй

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн зарим сурагч 2023 оны есдүгээр сарын 21-нд үл мэдэгдэх зүйлээс хордож, эмнэлэгт хүргэгдсэн. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд "электрон тамхины шингэнээс болж сурагчид хордсон" гэсэн мэдээлэл гараад байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Тус хэрэгт Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн хэрэгт шинжээчийн дүгнэлтүүд эцэслэн гараагүй. Олон нийтийн цахим сүлжээнд энэ хэргийн талаар албан бус мэдээлэл гарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болно гэсний дагуу одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор ноцтой зүйл байхгүй" гэх хариултыг өгөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.