СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-16

Б.Саранчимэг: Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд энэ чиглэлийн аж ахуй нэгжүүдийг ТӨРӨӨС ДЭМЖИХ ёстой

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 сарын өмнө

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын намрын чуулган хаахаас өмнө “Тэрбум мод” үндэсний хөдөлбөрийн хэрэгжилтийн талаар БОАЖЯ-аас тодруулж, санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.САРАНЧИМЭГ:

-Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлж, НӨАТ төлөөд эхэлсэн. Үүний өмнө миний бие НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран санаачилж, мод үржүүлгийн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлж байсан. Энэ хөнгөлөлт нь эргээд ногоон байгууламжийг бий болгоход маш их хувь нэмэр оруулж байсан. Тэгэхээр ААН-үүд НӨАТ төлөөд эхэлсэн нөхцөлд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудыг дэмжих чиглэлд БОАЖЯ ямар арга хэмжээ авч байгаа вэ. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих амлалтуудыг томоохон уул уурхайн компаниуд өгсөн. Тэгэхээр уул уурхайн компаниудыг мэргэжлийн аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах тал дээр салбар байгууллага анхаарах хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.