СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-01-24

Ломбардын зээлийн хүүгийн дээд хэмжээ 4.5 хувь болно

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

СЗХ-ны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл өчигдөр хуралдаж, ломбард үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоожээ.

Тус шийдвэр 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх юм байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд гэдэг нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх буюу зөвхөн ломбард болохыг тус хорооноос тодотголоо.

Судалгааны ажил, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварын төсөл, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг хэлэлцэж, уг шийдвэрийг гаргажээ.

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 онд баталсан. Хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулсан юм.

Тус зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах үүргийг хүлээжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.