Иран, Хятад газрын тосны төлбөрт бартертай төстэй санхүүгийн механизм ашиглаж байна
БНХАУ, Иран улс газрын тосны худалдааны төлбөрийг уламжлалт банкны шилжүүлгээр хийхийн оронд бараа, үйлчилгээний төлбөрт ашиглах санхүүгийн механизмыг 2021 оноос хэрэгжүүлж ирсэн талаар Reuters агентлаг мэдээллээ.
Тус схемээр Хятадад нийлүүлсэн Ираны газрын тосны төлбөрийг Хятадаас Иранд бараа нийлүүлэх болон тус улсад хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтэд ашигладаг байна.
Reuters-ийн мэдээлснээр, сүүлийн нэг жилийн хугацаанд уг механизмаар 2–2.5 тэрбум ам.доллар орчим дамжсан гэж эх сурвалжууд тооцоолжээ. Мөн уг санхүүгийн сувгийг зарим цэргийн зориулалттай тоног төхөөрөмжийн гэрээг санхүүжүүлэхэд ашигласан байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлсэн ч Reuters энэ мэдээллийг бие даан баталгаажуулж чадаагүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.