Япон Улсын иргэн Шимамура Шо: 1990 оны утаа, түгжрэлгүй Улаанбаатар хамгийн сайхан нь
Япон Улсын иргэн Шимамура Шо нэг настайдаа аав, ээжийнхээ хамтаар Монгол улсад 1992 онд амьдрахаар ирж байжээ. Одоо 32 настай түүний хувьд амьдралынхаа 18 жилийг Улаанбаатар хотод өнгөрүүлж, монгол хэлээр ус цас шиг ярьдаг аж.
Тэрбээр Утга зохиол, Нийгмийн ажилтны дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн ч “Сайн үйлс Христийн чуулга”-нд пастор хийх замыг сонгожээ. 10 настайдаа ӨМӨЗО-нд гурван жил амьдарч, монгол бичиг сурах сууриа тавьснаар “Монголын сайхан бичигтэн-2023” уралдааны тусгай байрын шагналыг хоёр дахь удаагаа хүртээд байгаа аж. Хэдий аав, ээж маань хоёулаа япон хүн ч гэсэн би хоёр улсынхаа давуу талыг сонгож, эвлүүлж амьдардаг хэмээн ярих түүний ярилцлагыг LIVETALK нэвтрүүлгээр хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.