СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-14

Сэтгүүлч хоригдож байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
10 сарын өмнө

Сэтгүүлч З.Боргилмаагийн Монголын шилдэг нийтлэгчдийн клубд бичсэн нийтлэлийг хүргэж байна. Тэрээр "Н.Өнөрцэцэг хоригдоод 40 хонож байна. Түүнд санаа зовниж байна...
Ардчилсан Үндсэн хууль юуг өгсөн юм бэ? Хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг, төрийн цензургүй, төрийн санхүүжилтгүй чөлөөт хэвлэлийг өгсөн" гэжээ.

-Ардчилсан Үндсэн хуулийн өдөрт-

Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө юун түрүүнд сэтгүүлчдэд ирэхдээ чөлөөт хэвлэл мэдээлэл хэмээх институцийг бий болгохын хамт өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эрх чөлөө, зарим талаар “ял” мэт үүргийг давхар оноосон юм. 

Ардчилал төрөөс цалинждаг чөлөөт хэвлэл байх боломжгүйн зарчмыг тунхаглан 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-аас батлахдаа яг энэ одоогийн цаг үеэс эргэн харахад хэвлэл мэдээллийг төрийн аливаа дэглэм, үзэл суртлаас хамгаалах үндсэндээ цор ганц гэж хэлж болох үзэл баримтлалыг нэвт шингээсэн юм. 

Төрийг хянах, төрөөс үл хамаарах чөлөөт үзэл бодол бүхий чөлөөт хэвлэл байхуйн нэг мөн чанар нь эдийн засгийн хувьд оршин тогтнох санхүү, орлогын үндэс нь төрөөс үл хамаарах ёстой гэсэн зарчмыг 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар тунхаглаж, тус хуулийг хэрэгжүүлэх журмын дагуу төр, засгийн нэр бүхий хэвлэлийг хувьчилснаар зарчим төгс ялсан сан. Төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон дээрх хууль хэрэгжиж эхэлснээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрхлэн гаргах нь жинхэнэ утгаараа зах зээлийн зарчимд шилжин

Чөлөөт хэвлэл бол чөлөөт бизнес юм

Харин

Тийм ээ,

Үндсэн хуулиар чөлөөт хэвлэл өөрөө өөрийгөө санхүүжүүлэх нь ардчиллын суурь зарчим болж хуулиар баталгаажсанаас хойш хэвлэл мэдээлэл бизнес болсон юм. Бизнесийн зарчмаар бол хамгийн сайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ хамгийн эрэлттэй бөгөөд ашиг орлоготой байх нь зүй ёсны шалгарал гэдгийг хүлээн зөвшөөрөөд ардчилсан Үндсэн хуультай он чацуу хугацааг бид нийгмээрээ туулж явна. Баяр хүргэе, яагаад гэвэл баярын өдөр шүү дээ.

Гэхдээ сэтгүүлчийнхээ хувьд би дотроо эмзэглэлтэй байна.

. Түүний хувийн болон түүний эрхлэн гаргаж буй мэдээллийн хэрэгслийн орлого, санхүүжилтын эх үүсвэрийг шалгахдаа цагдаагаас анх мэдээлсэнчлэн “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” гэх гомдлыг нотлон батлах, эс бөгөөс үгүйсгэхийн тулд зүй ёсны байх гэж бодсон ч цагдан хориог дахин сунгах шүүхийн шийдвэрийн талаарх албаны мэдээнээс харвал мэдээллийн хэрэгслийг “татвараас зайлсхийсэн” хэрэгт бас давхар шалгаж байгаа аж. Хамтын ажиллагааны гэрээтэй байгууллагууд, тэр дундаа

Ардчилсан Үндсэн хуулиар дахин зохион байгуулагдсан Монголын өнөөгийн нийгэм хуулиар хориглоогүй аливаа бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, түүнээс ашиг орлого олох эрх чөлөө бүхий либерал зах зээлийн зарчмаар шүүгдэн дампуурах нь дампуурч, тэсэх нь тэсэж үлдсэн чөлөөт хэвлэлийг орлогынх төлөө өнөөдөр шалгаж байгаа бол ардчиллаас ухарья. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнгөрсөн гучин жилд өдий төдийгөөрөө дампуурч, элгээрээ элс рүү шурган орохыг үзсэн. Хэрэв Хэвлэл мэдээлэл төрөөс санхүүжиж, түүний эрхтэн дархтануудын магтаалын хөргөөр хоор дуу дуулаж, хулгай зэлгийг нь ч марьтя. Үүнийг монголчууд лав хүсээгүй гэдэгт итгэлтэй байна. 

Энэ салбарт бизнес эрхлэх, ажил олгогч байх амаргүй. Учир нь хэвлэл мэдээлэл онлайн худалдаа огт биш. Уул уурхай бүр биш. Уул уурхайд ажиллах хүчний зардал нийт зардлынх нь 1-5 хувийг эзэлдэг бол хэн нэг авьяастай хүний нуруун дээр бүтдэг креатив салбарт үйл ажиллагаа явуулахад зардлынх нь 90-аас 100 хувь нь хүний зардал байдаг. Ажиллах хүчний цалин хөлсний тэр зардал дээр төлдөг нийгмийн даатгалын 24 хувь, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар, тэгээд аж ахуйн нэгжийн бусад татваруудыг тооцоод үзэхээр хэвлэл мэдээлэл маш өндөр өртгөөр бүтдэг. юм.

Сэтгүүлчид баримт “хогийн сав”-наас олддог хялбар эд биш...

Уг нь үүний төлөө сэтгүүлч хөдөлмөрлөдөг, эр зориг гаргадаг.

Сэтгүүлчид “шантааж” хийдэг гэдэг хэлц яриа, хэвлэлийнхэн “худалдагддаг” гэх буруутгал олон жилийн хэвлэл мэдээллийнхнийг дагалдаж, шүүмжлэмтгий мөн чанар бүхий чөлөөт хэвлэлийнхний үгийн гүнд эрх ашиг нь хөндөгдсөн албаны тушаалын болон мөнгөний эрхтэн дархтанууд дээрх хэлцүүдийг ашиглан “сэтгүүлчид худлаа бичдэг” гэх ойлголтыг нийгэмд цацан өөрсдийгөө уснаас хуурай авч гарах арга саам болгохыг санаархдаг нь ердийн л юм болж.

Сүүлдээ Үнэхээр ийм гэмт хэрэг сэдсэн бол сэтгүүлчээ өмгөөлөх нэр, нүүр над алга. Харин гэхдээ ардчилсан Монгол Улс маань нийтийн эрх ашгийг хохироосон, албан тушаалаа урвуулан ашигласан, хувьдаа давуу байдал, ашиг хонжоо олж авсан эрхтэн дархтан гэмт үйлдлийнхээ төлөө ямар мэдээллийг ямар үнээр нуун дарагдуулж байна вэ гэдгийг шалгаж тогтоодог шүүх, цагдаатай байхыг шаардах эрхтэй. 

аж. Хэвлэлийнхний дунд худал цуу тарааж, нэгнээ өмгөөлж хамгаалах зоригийг нь мохоож, дуу хоолойг нь дарж, элдэв арга сэдэж байгаа ч энэ бүхэн тийм хол явж чадах болов уу? Учир нь хэвлэл мэдээллийнхэн олуулаа. Хэн нэгнийг нь “тавин хэдэн гэмт үйлдлээр шалгаж байна” гэж цуурахад айгаад намсхийх нь таарч мэдэх ч “хүний үйлдэл бүрийг хэрэг болгодог цөвүүн цаг иржээ” гэж адрах нэгэн захаас аван олдоно оо. Сэтгүүлчдэд харин нийтлэг байдаг хувийн зан чанар нь шударгын талд зогсох, олон нийтийн төлөө дуугарах эр зориг, сэтгэл зүй байдаг юм. Хэвлэлийн эрх, эрх чөлөөгөө алдвал бусад зөрчигдсөн эрхийнхээ төлөө тэмцэх зам үлддэггүй. Тиймийн учир ардчилсан Үндсэн хуульд тунхагласан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө мандтугай. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.