СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Францын шинэ Ерөнхий сайдаар 34 настай Габриэл Атталыг томилжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
6 сарын өмнө

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Засгийн газраа шинэчилж, эрх мэдлээ сэргээх хүчин чармайлтынхаа хүрээнд 34 настай Габриэл Атталыг тус улсын шинэ Ерөнхий сайдаар томилжээ.

Ийнхүү Түүний өмнө тус албан тушаалыг 20 сарын турш хашаад огцорсон Элизабет Борныг орлож буй тэрээр ирэх зургадугаар сард болох Европын парламентын чухал сонгуульд Францын Засгийн газрыг удирдах үүрэг хүлээгээд байна.

Аравхан жилийн өмнө тус улсын Эрүүл мэндийн яаманд зөвлөхөөр ажиллаж байсан Габриэл Атталын улс төрийн карьер маш хурдацтай өсөн дэвшсэн бөгөөд өнгөрсөн оны долдугаар сараас хойш Боловсролын сайдаар ажиллаж байгаа тэрээр аль хэдийн Ерөнхийлөгч Макроны Засгийн газрын гол гишүүдийн нэг болоод байсан билээ. Мөн

Хэдийн нас залуу ч олон нийтийн дунд нэр хүндтэй болж чадсан Габриэл Аттал одоогийн Засгийн газрын хамгийн их хүндлэл хүлээсэн гишүүн болох нь санал асуулгаар тогтоогдсон бөгөөд тэрээр бүр Ерөнхийлөгч Макроны гол өрсөлдөгч Марин Ле Пен болон түүний залуу хамтрагч Жордан Барделла нартай ижил түвшинд өрсөлдөж буй аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.