СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-12-06

“PISA-2022” үнэлгээний үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд цаашид авах арга хэмжээний санал боловсруулна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүнг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

“PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд цаашид авах арга хэмжээний санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг сайд Л.Энх-Амгаланд даалгажээ.

Хот, хөдөөгийн сурагчдын сурлагын чанарын зөрүү, тэгш бус байдлыг багасгах, сумын сургуулийн чанар, багшийн чадварт онцгойлон анхаарах, багш мэргэжлээр суралцах оюутнуудад тэтгэлгийн бодлого, холбогдох журмыг Засгийн газрын хуралдаанд энэ онд багтаж танилцуулан шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгожээ.

PISA-2022 олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд дэлхийн 81 орны 15 настай 690 мянган суралцагч хамрагдлаа. Манай улс анх удаа хамрагдаж, 196 сургуулийн 7300 сурагч сонгогдон оролцжээ.

Үнэлгээг математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн гурван төрлөөр тогтмол зохион байгуулдаг. 2022 оны тухайд бүтээлч сэтгэлгээний сорилууд нэмэлтээр багтжээ.

Үнэлгээний дүнг өчигдөр зарлалаа.
Монгол Улс 81 орноос
Математик 47 дугаар байр
Унших чадвар 65 дугаар байр
Байгалийн ухаан 53 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.