СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Энэбиш: Шударга бусын хонгил руу чихэх гээд байсан учраас гадаадад амьдарсан

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, худалдан авалттай холбоотой найман асуудлыг өнөөдрийн сонсголоор хэлэлцэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш болон түүний дараа тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь нар сонсголд гэрчээр оролцож тайлбар хийв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Энэбиш:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК ийн анхны захирал учраас бүх юмны эхлэлийг дэлгэрэнгүй ярих завшаан тохиож байна.

Миний хувьд “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар гурван жил, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар хоёр жил ажилласан. 2012 оны аравдугаар сард ажлаа өгсөн. Намайг ажиллаж байх үед Оюутолгой, Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ, Засгийн газрын шийдвэр гарсан.

Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа “Эрдэнэс Монгол” компани нэг жилд 1 сая тонн нүүрс боловсруулах ТЭЗҮ батлуулаад эхлүүлэх гэж байтал "Баруун Цанхи дээр стратегийн хөрөнгө оруулагч дээр хэлэлцээ хийнэ. Зүүн цанхи дээр өөрсдөө ажлаа эхлүүл, олон улсын тендер зарла, гэрээт олборлогч шалгаруулж ав. Хүний хөгжлийн санд 312 тэрбум төгрөгийн орлого оруулах ёстой" гэсэн үүрэг өгсөн. Төрийн өмчит компани учраас хөрс хуулалтаа хийгээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-даа бүх үйл ажиллагаагаа шилжүүлсэн.

Тендер зарлаад уул урхайн тоног төхөөрөмж аваад, хөрс хуулалт болон олборлолтын ажил эхлүүлсэн. Хөрс хуулалтын ажлын үр дүнд нүүрсээ экспортод гаргах боломжтой болсон. Хятадын “Чалько” компанитай нүүрс борлуулалтын гэрээ байгуулсан. Энэ гэрээний үндсэн дээр 250 сая ам.долларыг жилийн 3 хувийн хүүтэйгээр урьдчилгаа төлбөр болгон авсан. Нэмээд 100 сая ам.долларыг 5-7 хувийн хүүтэй авсан. Нүүрсний урьдчилсан борлуулалт хэлбэрээр авсан. Хүний хөгжлийн санд асар их хэмжээний мөнгө оруулах шахуу үүрэг даалгавартай учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК эхний ээлжинд өөрсдөө ажилласан. Австрали, Германы консерциум шалгараад шууд гэрээний аргаар холбогдох хэлэлцээг хийгээд ажлыг нь эхлүүлсэн. Консерциум ажлаа эхлүүлсэн тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авсан тоног төхөөрөмжөө яах вэ гэдэг асуудал үүссэн. Манай ажилтнууд зүүн Цанхид ажиллахгүй учраас ашиглаж байсан тоног төхөөрөмжийг яах вэ гэдэг асуудал үүснэ. Тийм учраас 31 тэрбум төгрөгийн үндсэн тоног төхөөрөмжийг шилжүүлсэн.

Намайг ажлаа өгсний дараагаас өмнөхөө үгүйсгэдэг дэг жаягийн дагуу хийсэн ажлуудыг маань харлуулж эхэлсэн.

. УИХ, Засгийн газрын  тогтоол шийдвэрийг зөрчсөн нэг ч зүйл байхгүй. 30, 40 тогтоол шийдвэр байдаг. Миний удирдсан хамт олон маш амжилттай биелүүлсэн байдаг юм. Тухайн үеийн амжилт нь “Эрдэнэс Тавантолгой”, 400 орчим тэрбум төгрөгийг 2011-2012 онд Хүний хөгжлийн санд оруулсан. Хувь нийлүүлэгчийн өмнө үүргээ биелүүлсэн. Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүд хаалгыг нээсэн. Гэвч 2013 оноос над руу хандсан шүүмжлэл гарсан. Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газар шалгасан. Манай охин төрөх дөхөөд Австрали руу явсан хойгуур хэвлэлээр баахан асуудал гарсан. “Чалько”-гийн гэрээг буруу байгуулсан гэдэг. Нөхцөл нь сайн байсан уу, муу байсан уу гэдгийг цаг үе харуулсан. Гуйвуулж мушгисан ойлгоогүй хүмүүсийн яриа зөндөө байдаг.

60 тоннын даацтай, 10 машин нь эвдрээд байна гэдэг. Тендерийн хуулийн дагуу хүнд даацын машинуудаа байнга сольж байх ёстой. 2000-3000 км яваад сольж байх ёстой. Буруу дугуй авсан гэдэг. АТГ дээр асуудал үүсгэгдсэн юм билээ. . Гэхдээ тэр жилүүдэд хуулийн байгууллагаас над руу нэг ч удаа хандаж байгаагүй. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Анх энэ компанийг босгож ирэхэд 80 тэрбумын тоног төхөөрөмжийг төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр шилжүүлж "Эрдэнэс Тавантолгой" компанийг босгосон. Одоог хүртэл уг компани дээр бүртгэлтэй байгаа гэж яригдаад байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш:

-Уурхайн олборлолт нэг ч өдөр саатаж болохгүй. Тиймээс олон улсад тендер зарлаж гэрээ байгуулсан учраас Австрали, Германы хамтарсан компаниас тоног төхөөрөмж худалдаж аваад олборлолт хийх юм бол дор хаяж 6 сараас 1 жил шаардлагатай гэсэн. Гэрээний дагуу шилжүүлэхдээ таван жилийн дараа гэрээт болоход бүх тоног төхөөрөмжөө ажилласан элэгдэл хорогдлыг тооцож тоног төхөөрөмжөө эргэж авна гэсэн гэрээг байгуулсан. Тухайн үед төрийн өмчийн хороо руу хүсэлт явуулж байсан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь:

-Би 2012-2015 оны хугацаанд 2.4 жил “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажилласан. Тухайн үед компанийн ажил эхэлчихсэн Зүүн Цанхийн уурхайг нээчихсэн. Гарсан нүүрсээ “Чалько”-гийн өрөнд төлдөг байсан. Баруун Цанхийн уурхайг нээх ажиллагааг эхлүүлсэн. Үндэсний олборлогч компаниудын дунд нээлттэй тендер зарласан. Тухайн үед монголчууд зам тавьж чаддаггүй, байшингаа ч барьж чаддаггүй, хятадаар бариулдаг гэж шүүмжлүүлдэг байсан үе.  Үндэсний гурван компани орж ирсэн. Хямд үнэ хэлсэн, бүгдийг нь оруулсан. Хүчин чадлаа нэмэгдүүл, ахиухан олборло гэсэн. Баруун Цанхийн уурхайд 6400-гаар орж байсан. Нэг тонн нүүрс 10 хэдэн ам.доллараар гараад ирсэн. Нүүрсний зах зээлийн үнэ огцом унасан. “Чалько” компанитай байгуулсан гэрээнд нүүрсний үнэ индексээр унахаар байсан. Зүүн Цанхийн олборлолт алдагдалтай ажиллах болсон учраас  зогсоож, Баруун Цанхиа ажиллуулсан. Нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр зарж эхэлсэн. Үндэсний компаниуд олборлоод гүний гааль байгуулаад маш өндөр ашигтай ажиллаж эхэлсэн. Компани нүүрсээ пүүлээд зардаг. Цагаан хадыг хаалгасан. Асар их хэмжээний зардал гардаг. Хятадын компаниуд манай нүүрсийг унагаж, ачаад байсныг зогсоосон. “Эрдэнэс Тавантолгой” ХК иймэрхүү менежмеэнтээр явах ёстой гэж боддог хүн. Одоо бол өөрөөр явж байгаа юм билээ. Баруун Цанхи ашигтай ажиллаж байгаа учраас бүх компанийн зардлаа оруулахад 10 хэдэн долларын зардал гардаг. Шинжээчийн дүгнэлт буруу явсан. Нүүрсний томоохон бүлэглэлийн үйл ажиллагаа явах болсонтой  холбоотойгоор Б.Энэбиш захирал болон над дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.