Зариг.мн сайтын сэтгүүлч, уран бүтээлчид Сүхбаатарын талбайд хоножээ

Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хуулийн байгууллагаас хэд хэдэн үндэслэлээр буруутгаж, яллагдагчаар татсан.

Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооноос Зариг.мн сайтыг хаасан юм. ХХЗХ-ны дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон тус сайтын сэтгүүлч, уран бүтээлчид өчигдөр өглөөнөөс эхэлж төв талбайд суулт зарласан.

Тэдний зүгээс сайтын үйл ажиллагааг хэвийн болгохыг шаардаж буй юм.

ХХЗХ-ноос “Зариг.мн сайтын үйл ажиллагаа нь 56 малыг хулгайлсан гэх хэрэгт нөлөөлсөн тул тус сайтыг хэрэг мөрдөж байх хугацаанд хязгаарлаж өгнө үү гэж хүссэн. Мөн ЦЕГ-ын шийдвэр ирсэн тул бид шийдвэрээ гаргасан. Эрх бүхий байгууллагаас зөрчил арилсан гэж үзвэл бид тус сайтыг нээх боломжтой” гэдэг тайлбар өгч буй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.