СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-02

Сайд Х.Болорчулуун ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлаас анх 1996 онд Ургамал хамгааллын тухай хуулийг баталж, 2007 онд шинэчилсэн. Гэвч өнөөг хүртэл манай улсад ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулалт хангалтгүй байгааг салбарын сайд хэллээ.

Засгийн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт ургамлын эрүүл мэндийг хамгаалах замаар хүнсний аюулгүй байдлыг хангах, худалдааг дэмжих, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилго бүхий Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь 4 бүлэг, 28 зүйлтэй бөгөөд ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын мэдээллийн санг үүсгэх, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага болон холбогдох бусад этгээд мэдээлэл оруулах, мэдээлэл солилцох нөхцөл бүрдүүлэх шинэ зохицуулалтыг тусгасан байна.

Мөн Ургамал хамгааллын олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн дагуу хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээ, хөнөөлт организмын гаралт, тархалтын талаарх мэдээллийг дотоод болон гадаад орон, бүс нутгуудад харилцан солилцох, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ургамал хамгааллын үндэсний байгууллагыг Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулахаар тусгажээ.

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагаа Монгол Улсын олон улсын гэрээний зарчим, хэм хэмжээнд нийцэж, ургамлын эрүүл мэндийг хамгаалахтай холбогдох асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, худалдааг дэмжих орчин сайжирч, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлд эергээр нөлөөлнө.

Ургамал хамгаалах нь ургамлын өвчин, хортон, хог ургамал Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирэхээс хамгаалах, тариалангийн үйлдвэрлэл, ургацыг нэмэгдүүлэх, ач холбогдолтой учраас ургамал хамгааллын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлснээр тариалангийн үйлдвэрлэл тогтворжиж, ургамал, түүний гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа нэмэгдэж, тариаланчийн орлого нэмэгдэн тэдгээрийн эдийн засгийн баталгааг хангах эерэг нөхцөл бүрдэнэ гэж төслийн танилцуулгад дурджээ.

Түүнчлэн Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх хангагдаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнс үйлдвэрлэх боломж нэмэгдэнэ гэдгийг салбарын сайд танилцууллаа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.