СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-02

🔴 Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо аюулгүй “Ногоон бүс” боллоо

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж, эхний ээлжид Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлснээр тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан билээ.

Харин энэ удаад Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр тус дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Партизаны гудамж”-ийг иргэдийн аюулгүй байдлыг хангасан “Ногоон гудамж” бий болгох дэд төслийг боловсруулж, амжилттай хэрэгжүүллээ.

Энэ гудамж нь нийт 4.2 га талбайг хамардаг бөгөөд Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн Прокурорын газар, Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, 1 дүгээр цэцэрлэг зэрэг төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлийн 15 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Дээрх гудамжинд стандартын шаардлага хангахгүй, зөвхөн аж ахуй нэгжийн үүд хэсгийг харсан 18 телекамер байсныг дэд төслийн хүрээнд Монгол Улсын стандарт “Теле хяналтын системийн ерөнхий шаардлага MNS 6423:2019”-ыг хангуулж, шинээр 26 ширхэг телехяналтын камер суурилуулж, үйл ажиллагааг жигдрүүлээд байна. Өнөөдөр энэ гудамжинд нийт 44 телехяналтын камер ажиллаж эхэлснээр гудамжийг бүхэлд нь хянах боломж бүрдэв.

Энэхүү “Ногоон гудамж”-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.12.01/ болсон бөгөөд эдгээр телекамерууд бүрэн ажиллаж эхэлснээр Ерөнхий боловсролын сургуулийн 760, цэцэрлэгийн 640, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээр өдөрт үйлчлүүлж байгаа 2000 мянга орчим иргэдийн аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ, тухайн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.