СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-30

БЗД-т энэ онд 10-18 насны 110 охин жирэмсэлжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Баянзүрх дүүрэг 2024 оныг “ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлана

Баянзүрх дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөл өчигдөр /2023.11.29/ “Хүүхдийг дэмжих жил 2024” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Баянзүрх дүүргийн удирдлагууд, Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, хүүхдүүд оролцож санал солилцлоо.

2023 оны байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1191 дуудлага ирсэн ба өмнөх жилийнхээс 28% өссөн үзүүлэлттэй байна. Мөн өсвөр насны 10-18 насны 110 охин жирэмсэлжээ. Түүнчлэн бие махбод болон бэлгийн хүчирхийлэлд хамгийн их буюу 68.04% нь өөрийн гэрт хүчирхийлүүлжээ.

Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх нэгдсэн программ хангамжтай болох, эрүүл мэндийн гурван талт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль цэцэрлэгийн ойр орчимд хяналтын камер болон спорт тоглоомын талбайг нэмэгдүүлэн сайжруулах, болзошгүй байдлаас сэргийлэх сургалт аргазүйн төвийг байгуулах, эцэг эх асран хамгаалагчдад хүүхдийн талаарх боловсрол олгох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болж 2024 оны дүүргийн төсөвт суулгахаар боллоо.

Дээр дурдсан 2024 оныг Хүүхдийн төлөө, хүүхдийг дэмжих жил болгох саналыг дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Онон
10 сарын өмнө
66.181.161.30

Зүрх өвдчихлөө. Яаж 10 настай охиныг ёооё төрсөн гэртээ ёооё залбиръя даа. Хүүхдүүдийнхээ төлөө

Зочин
10 сарын өмнө
49.0.136.2

Яаж 10хан настай хүүхдийг жирэмсэн болгож чадаж байнаа. Адгууснууд юм даа

Hhe
10 сарын өмнө
202.126.90.137

Ohiduud ni saihan Tsahilgaan boroohoi surah heregtei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.