СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Сураггүй алга болсон иргэдийн тоо нэмэгдсээр байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 сарын өмнө

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймгуудын удирдлагуудтай цахимаар хуралдаж, шууд удирдлагаар ханган ажиллаж байна.

Урд шөнийн 04:00 цагийн байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсаны улмаас дээрх аймгийн 27 суманд малдаа яваад цасанд төөрсөн, сураггүй болсон 162 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс нийт 306 хүн төөрсөн, сураггүй болсон байна. 

Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран үүрэг гүйцэтгэж, 08:00 цагийн байдлаар 252 хүнийг эсэн мэнд оллоо.

Харин Дорноговь аймагт 15, Дорнод 3, Хэнтий 2, Сүхбаатар аймагт 35 буюу нийт 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан эрлийн үйл ажиллгааг эрчимжүүлэн шаардлагатай техник хэрэгсэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, цаашид өвөлжилт хүндэрч байгаатай хобоотойгоор малчид, иргэдийг бэлэн байдлын цүнх бэлдэж, шаардлагатай тохиолдолд бэлэн байдлаа хангахад сургах чиглэлээр зөвлөмж даалгавар өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.