- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
2024 оны улсын төсвийн төслийг УИХ хэлэлцэж байна. УИХ-ын даргын санаачлан, 100 мянга гаруй иргэний саналыг авсан НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх санал дээр УИХ-ын гишүүд санал хуваагдаад байгаа юм байна. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос байр суурийг нь сонирхлоо.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Төсвийн төсөл УИХ-д орж ирээд хоёр дахь хэлэлцүүлгээ хийж байна. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь зүйтэй, зүйтэй бус гээд гишүүд хоёр тал болоод байна. Манай улсын төсвийн 5 хувийг НӨАТ-аас бүрдүүлдэг. Хэрэв үүнийг иргэдэд буцаан өгвөл дутагдах 500-600 тэрбум төгрөгийг хаанаас бүрдүүлэх вэ. Миний хувьд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх зөв зүйтэй арга хэмжээ биш гэж үзэж байгаа.
Учир нь, НӨАТ-ын буцаан олголт иргэн бүрт тэгш биш байдаг. Их худалдан авалт хийсэн нь их авдаг. Бага худалдан авалт хийсэн нь бага авдаг. Хэрэв үнэхээр иргэн бүрт тэгш хүртээе гэвэл цаашдаа Нийгмийн даатгалын шимтгэл болон ХХОАТ-ыг бууруулах хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.